Гэрэл зургийг MPA.mn

LIVE

Бурхан багшийн хоёр гол шавь болох Арахант Сарипутта, Арахант Махамоггаллана нарын ариун чандрыг дэлгэн үзүүлэх арга хэмжээний талаар Энэтхэгийн Элчин Сайдын яамнаас мэдээлэл өглөө.

Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Соёлын яамны харьяа Энэтхэгийн Үндэсний музей Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон  Шри Ланкийн Махабодхи нийгэмлэгтэй хамтран Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун рэнсрэлүүдийг тавдугаар сарын 31-нээс эхлэн 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийд дээр залах гэж байна.

2.     2025 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди энэхүү арга хэмжээний талаар зарласан юм. Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой Стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс юм. Дээрх өдрүүдэд Монголын Бурхны шашинтнууд, сүсэгтэн олон Бурхан багшийн хоёр их шавийн рэснрэлд хүндэтгэл үзүүлэх боломж тохиох юм.

3.    Эдгээр ариун рэнсрэлүүдийг зөвхөн Тайландад 2024 онд залж байсан бол харин одоо Монголд авчирч залах гэж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэх нь зүйтэй. 2022 оны 6-р сард Монгол Улсад Бурхан Буддагийн ариун рэнсрэлийг залсан нь мартагдашгүй үйл явдал болсон билээ.

4. Ариун рэнсрэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн Тэргүүний статустай байдаг. Ариун рэнсрэлүүд 2026 оны 5-р сарын 30-ны өдрийн 14:00 цагт Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт газардах төлөвлөгөөтэй байна. Энэтхэгийн Ассам мужийн Захирагч Эрхэмсэг ноён Лакшман Прасад Ачарья тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид дагалдан ирэх юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг болон Шри Ланкийн удирдах албан тушаалтнууд, нэр хүндтэй лам нар (нийт төлөөлөгчдийн тоо ойролцоогоор 45) багтаж байгаа юм. Олон улсын Буддын шашны холбоо энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна.

5. Энэ үеэр Энэтхэгийн Үндэсний музей болон Олон улсын Буддын шашны холбоо хамтран Буддын шашны тухай тусгай үзэсгэлэн зохион байгуулна.

6. Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэг мужийн Захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн хамт 2026 оны 5-р сарын 30-нд ирж 2026 оны 6-р сарын 3-нд буцна. Энэтхэгийн Агаарын Хүчний өөр нэг тусгай нислэг 2026 оны 6-р сарын 8-нд Энэтхэгийн өөр бүрэлдэхүүнтэй өндөр түвшний төлөөлөгчдийн хамт ирж, 2026 оны 6-р сарын 10-нд Ариун рэнсрэлүүдийн хамт Энэтхэг рүү буцах юм.

7.     Монгол Улсын Засгийн газар Ариун рэнсрэлүүдийг ёслол төгөлдөр залахад бүхий л талын дэмжлэг үзүүлсээр байна. Ариун рэнсрэлүүдийн өндөр дээд статустай нийцүүлэн Гандантэгчэнлин хийдийн зүгээс шашны талын бүхий л ажлыг хариуцан ажиллаж байна. Монголын өнцөг булан бүрээс сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэхээр ирэх юм.

8.     Ариун рэнсрэлүүдийг залж байгаа энэхүү үйл явдал Энэтхэг, Монголын оюун санааны холбоог улам бэхжүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

#live,