Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай Бээжин хотын Ардын их хурлын ордонд уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр хоёр улсын бат бөх, найрамдалт харилцааг өндрөөр үнэлж, стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлэхээ мэдэгдсэн байна. 

Пакистан улс нь Хятадын хувьд эдийн засаг, худалдаа болон аюулгүй байдлын нягт хамтын ажиллагаа бүхий бүх цаг үеийн стратегийн түнш гэх онцгой ангилалд багтдаг цөөн орны нэг юм. Ши Жиньпин Пакистаны удирдагчийг угтан авч, хоёр улс олон арван жилийн турш бие биенээ гүнээ ойлгож, итгэж, дэмжиж ирснийг онцлов.

БНХАУ-ын Төв телевизийн мэдээлснээр, талууд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хиймэл оюун ухаан болон боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ уулзалтад Пакистаны Армийн штабын дарга, саяхан Тегеранд очиж Ираны удирдлагуудтай уулзсан Асим Мунир оролцсон бөгөөд Ши Жиньпин Ираны мөргөлдөөнийг зохицуулахад Пакистаны гүйцэтгэсэн зуучлагчийн үүргийг онцгойлон тэмдэглэв. 

Дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох түр хэлэлцээрийн дараа Пакистан улс Вашингтон, Тегераны хооронд зуучлалын уулзалтуудыг зохион байгуулж, талуудын санал, мэдээллийг дамжуулах дипломат хүчин чармайлт гаргасаар байна. Ши Жиньпин Пакистаны энэ үүргийг өндрөөр үнэлээд, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд хоёр улс аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, өндөр түвшинд гаргах шаардлагатайг уриалжээ.

Эх сурвалж: Reuters 

#иран, #ши жиньпин,