Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Болив улсад эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаалын хариуд Ерөнхийлөгч Родриго Пас Засгийн газрынхаа бүтцийг шинэчлэн зохион байгуулахаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петрогийн цахим сүлжээнд хийсэн мэдэгдлийг Боливын Гадаад хэргийн яам тусгаар тогтнолд нь халдсан, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж үзэн, Колумбын элчин сайд Элизабет Гарсиаг улсаас нь гарахыг шаардлаа. 

Ерөнхийлөгч Пас улс орон даяар үүсээд буй бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх боломжгүй тул Сайд нарын танхимыг  шинэчлэх шаардлагатай гэж тайлбарлаад буй. Гэвч  хэзээ, ямар өөрчлөлт оруулах, тодорхой хугацаа, нарийн ширийн зүйлийг одоогоор мэдэгдээгүй байна. 

Болив улсад тавдугаар сард  ажил хаялтаар эхэлсэн тэмцэл яваандаа үйлдвэрчний эвлэл, уурхайчид, тээвэрчид болон хөдөө орон нутгийн иргэдийг хамарсан бүх нийтийн хөдөлгөөн болон өргөжиж, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцэн иргэд Ерөнхийлөгчийг огцрохыг шаардах болсон юм. 

Үүний зэрэгцээ Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петро Болив дахь үймээнийг ард түмний бослого гэж тодорхойлж, зөрчилдөгч талуудыг зуучлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. 

Боливт үүссэн энэхүү нөхцөл байдлын талаар АНУ,  Европын холбоо болон Европын хэд хэдэн улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, талуудыг зөвшилцөж, тайван замаар жагсахыг уриаллаа. 

Эх сурвалж: Reuters 

#Болив, #Болив улс,