Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь улс орнуудын хууль ёсны үүрэг хариуцлага мөн гэсэн Олон улсын шүүхийн дүгнэлтийг дэмжсэн тогтоолыг баталлаа. Харин түүхэндээ хамгийн их хүлэмжийн хий ялгаруулсан АНУ тэргүүтэй цөөн улс уг тогтоолыг эсэргүүцэж байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уур амьсгалын хямрал улам бүр даамжирч буй энэ үед иргэдээ хамгаалах нь Засгийн газруудын үндсэн үүрэг гэдгийг санал хураалтын үр дүн тод харууллаа хэмээн онцлов. Тэрээр “Олон улсын шүүхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зөвлөмж дүгнэлтийг дэмжсэн Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдсаныг баярлан хүлээн авч байна. Энэ бол олон улсын эрх зүй, уур амьсгалын шударга ёс, шинжлэх ухаан болон хүн төрөлхтнийг хамгаалах хариуцлагыг бататгасан алхам юм” хэмээн мэдэгджээ.

Номхон далайн арлын Вануату улсын санаачилсан уг тогтоол нь Олон улсын шүүхээс 2025 оны долоодугаар сард гаргасан зөвлөмж дүгнэлтийг албажуулж байгаа юм. Тус дүгнэлтэд дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд улс орнууд чулуужсан түлшний хэрэглээгээ бууруулах үүрэгтэйг заасан. Хэдийгээр энэхүү шийдвэр нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх албагүй ч цаашид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шүүх хурлуудад үүнийг гол үндэслэл, жишиг болон ашиглах боломжтой юм.  

Уг тогтоолыг АНУ-аас гадна Саудын Араб, Орос, Израил, Иран, Йемен, Либери, Беларусь зэрэг улсууд эсэргүүцэн санал өгчээ. Харин Уур амьсгалын өөрчлөлтийн COP31 дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Турк, мөн Энэтхэг, Катар, Нигери зэрэг газрын тос олборлогч орнууд санал өгөхөөс түдгэлзсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#нүб, #Уур амьсгалын өөрчлөлт,