Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
“Google” компани жил бүр зохион байгуулдаг "I/O" хөгжүүлэгчдийн чуулга уулзалтынхаа үеэр хайлтын системдээ томоохон шинэчлэл хийснээ зарлалаа. Тодруулбал, тэд хайлтын системдээ хиймэл оюуны ухаалаг агентуудыг шууд байршуулсан байна. Ингэснээр хайлтын систем хэрэглэгчийн өмнөөс вэб хуудсуудыг хянах, захиалга хийх, мэдээлэл цуглуулах зэрэг урт хугацааны даалгавруудыг бие даан гүйцэтгэх чадвартай болж байгаа ажээ. Тухайлбал, энэ зун гэхэд нэвтрүүлэх мэдээллийн агентууд нь санхүү болон худалдааны бодит цагийн мэдээллийг сошиал пост, блог, мэдээний сайтуудаас шүүн хэрэглэгчид тогтмол шинэчлэн хүргэж байх аж.
Түүнээс гадна тэд “Gemini” хиймэл оюуны загварынхаа илүү хурдан, илүү хямд шинэ хувилбарыг зах зээлд гаргаж байна. “Gemini 3.5 Flash” хэмээх энэ хиймэл оюун нь байгууллагын хэрэглэгчдийг татах, энэ салбарт хүчээ авч буй “Anthropic” болон “OpenAI” зэрэг гол өрсөлдөгчөөсөө давах стратегийнх нь нэг хэсэг болж байна гэж ажиглагчид онцолж байна. Уг шинэ хувилбар нь код бичих, автоматжуулсан даалгавруудыг гүйцэтгэхэд зориулагдсан бөгөөд бусад ижил түвшний загваруудаас даруй дөрөв дахин хурдан аж.
Ташрамд, “Google” өөрийн “Chrome”, “Gmail”, “YouTube” зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг “Gemini” хиймэл оюунтай холбосноор энэ төрлийн хэрэглээг асар хурдтай нэмэгдүүлж чадсан юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд “Gemini”-ийн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 400 саяас 900 саяд хүрч, хоёр дахин өсжээ.
Эх сурвалж: Reuters

#“Google”, #хиймэл оюун,