Булган аймгийн нутагт оршдог Цогт тайжийн “Цагаан байшин” түүх, соёлын дурсгалыг бэхжүүлэх, сэргээн засварлах ажлыг эхлүүлэх асуудлаар холбогдох байгууллагууд өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Цогт хунтайжийн мэндэлсний 445 жилийн ойг тохиолдуулан уг түүхэн өвийг хамгаалах, сэргээн засварлах болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Соёлын өвийн үндэсний төв, “Цогт хунтайжийн өргөө орд сан”, Их засаг их сургуулийн төлөөллүүд хамтран санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.

Уулзалтад Булган аймгийн Засаг даргын орлогч О.УндрахН.Ням-Осор, Баяннуур сумын Засаг дарга Б.Ёндон, Ж.Сарантуяа, Соёлын өвийн үндэсний төвийн Архитектурын өвийн судалгааны газрын дарга Т.Эрдэнэцогт, “Цогт тайжийн орд өргөө” сангийн гүйцэтгэх захирал Д.Цэрэннадмид болон Булган аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх, соёлын өвийн мэргэжилтэн Б.Мөнхзаяа нар оролцлоо.

Талууд энэхүү соёлын үнэт өвийг аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгон хөгжүүлснээр нутгийн иргэдийн нүүдлийн аж ахуй, өв соёлыг сурталчлах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

#онцолсон, #Булган, #Цогт тайжийн “Цагаан байшин”,

Иргэн 66.181.184.13
2026-05-21
Сэргээн засварлачихвал түүх соёлоо хойч үедээ үлдээх, аялал жуулчлал хөгжүүлэхэд хэрэгтжй юм даа. Цогт тайж киног монгол хүн бүр үзсэн байх даа
Хариулах