newswire

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын “Найрамдал” одонгоор шагнав

Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын “Найрамдал” одонгоор шагнав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад “Найрамдал” одонг гардуулсан бөгөөд С.В.Лавров нь Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet