Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийг дахин 45 хоногоор сунгасан ч Израилын зэвсэгт хүчин Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилт өгч, “Хезболла” бүлэглэл хариу довтолсоор байна.  Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос эхэлсэн мөргөлдөөний улмаас тус улсад амь үрэгдсэн хүний тоо 3020 хүрсэн бөгөөд үүний 619 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд байна.

АНУ болон Израилын зүгээс Ирантай хийж буй дайныг намжаах зорилгоор Вашингтонд гурав дахь шатны хэлэлцээ хийж, даваа гарагийн шөнөөс эхлэн гал зогсоох хугацааг сунгаад буй. Гэсэн ч бүс нутагт талуудын довтолгоо үргэлжилсээр байна. Тухайлбал, Ливаны зүүн зүгийн Баальбек хотын ойролцоо Израилын өгсөн агаарын цохилтын үеэр “Хезболла”-гийн холбоотон "Палестины Исламын жихад" бүлэглэлийн командлагч Ваэль Махмуд Абд аль-Халим охины  хамт амь үрэгдсэн байна. Израилын арми тус командлагчийг устгаснаа хүлээн зөвшөөрсөн ч энгийн иргэдэд учрах эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан хэмээн мэдэгдэж буй. 

Үүний хариуд “Хезболла” бүлэглэл Израилын хойд хэсэг дэх агаарын хамгаалалтын систем рүү дрон хөөргөж, Ливаны нутаг дэвсгэрт нэвтэрсэн израил цэргүүд рүү хэд хэдэн удаа довтолсноо зарлалаа. Үүний зэрэгцээ Израилын зэвсэгт хүчин сүүлийн 24 цагийн хугацаанд Ливаны өмнөд хэсэгт орших “Хезболла”-гийн 30 гаруй байршилд цохилт өгсөн бөгөөд хойд хилийнхээ дагуу аюулгүй байдлын бүс байгуулаад байна. 

Эх сурвалж: Reuters

#Ливан,