БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин Бээжин хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтын эхэнд хоёр орны худалдааны хэлэлцээ эерэг үр дүнтэй байгааг онцоллоо. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар тэд худалдаа, эдийн засгийн түншлэлээс гадна Ираны дайн болон АНУ-аас Тайваньд нийлүүлэх зэвсгийн борлуулалт зэрэг эгзэгтэй сэдвүүдийг хэлэлцэнэ. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

2017 оноос хойш анх удаа БНХАУ-д айлчилж буй АНУ-ын Төрийн тэргүүн Трамп Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ши Жиньпинд хандан "Та бол агуу удирдагч. Намайг ингэж хэлэхэд зарим хүн дургүй байдаг ч би хэлсээр байх болно" хэмээжээ. Мөн Трамп энэхүү уулзалтыг хоёр улсын түүхэн дэх хамгийн том дээд хэмжээний уулзалт болж магадгүй хэмээсэн байна. Ши Жиньпин хариуд нь хоёр орны тогтвортой харилцаа дэлхий нийтэд ашигтайг дурдаж, "Бид хамтран ажиллавал хоёр тал хоёулаа хожиж, сөргөлдвөл хоёулаа хохирно" гэлээ. 

Энэ удаагийн уулзалтын үеэр талууд нисэх онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч нийлүүлэх,  чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэх зэрэг бизнес, эдийн засгийн салбарын тохиролцоо хийх  төлөвтэй байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин,