Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргаантай холбоотой хэргийг Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх хэлэлцлээ.

Арбитрын шүүхээс түүний допингийн шинжилгээний дээжийг (2025 оны долоодугаар сарын 12-нд) авахдаа олон улсын стандартыг зөрчсөн гэж үзсэн байна. Иймээс тухайн дээжийн хариу болон үр дагаврыг хүчингүйд тооцох боломжтой гэж дүгнэжээ.

Харин шүүх Н.Өсөхбаярыг допинг хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй бөгөөд зөвхөн дээж авах ажиллагаанд дүрэм зөрчсөн болохыг тогтоосон байна.

Одоо Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс арбитрын шийдвэрийг 21 хоногийн дотор хүлээн зөвшөөрвөл Н.Өсөхбаярын цол болон барилдах эрхийг сэргээх асуудал яригдах боломжтой аж.

#онцолсон, #live, #шүүх хурал, #допингийн маргаан, #Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр,