Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Тансаг зэрэглэлийн “MV Hondius” аяллын хөлөг онгоцон дээр хантавирусийн халдвар дэгдсэний улмаас 150 орчим хүн Баруун Африкийн Кабо-Верде улсын эрэгт тусгаарлагдаад байна. Халдварын улмаас одоогоор Нидерландын хоёр иргэн, Германы нэг иргэн амиа алдсан бөгөөд Британийн нэг иргэн Өмнөд Африкт эмчлүүлж байгааг албаны эх сурвалжууд мэдээллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, тус хөлөг онгоцон дээр хантавирусийн нийт долоон тохиолдол илэрсэн бөгөөд үүний хоёрыг нь лабораториор баталгаажуулсан, тав нь сэжигтэй тохиолдолд тооцогдож байна. Нидерландын Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, амиа алдсан Голланд эмэгтэйгээс уг вирус илэрсэн аж.
Хөлөг онгоцны оператор "Oceanwide Expeditions" компани халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх зорчигчдод өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ Кабо-Верде улсын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс уг хөлөг онгоцыг боомтдоо зогсохыг зөвшөөрөөгүй байна.
Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадас, шээсээр бохирдсон агаар дуслын замаар халдварладаг бөгөөд хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор. Мэргэжилтнүүд халдварын эх үүсвэр нь хөлөг онгоц дээрх мэрэгчид, эсвэл Өмнөд Америкт түр зогсох үеэр халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Уг аялал гуравдугаар сард Аргентины Ушуайя хотоос эхэлсэн бөгөөд нэг хүний 16,000-аас 25,000 ам.долларын үнэтэй Антарктидын экспедиц байжээ.
Эх сурвалж: Reuters