Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон 1998 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж иржээ.

Энэ өдрөөр улс орнууд эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буй арга барилаа эргэцүүлэн бодож, хүчирхийлэлгүй, эерэг хүмүүжлийн аргыг хэрэгжүүлэхийг уриалдаг байна.

Монгол Улс хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл, хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд тодорхой алхмууд хийж иржээ.

Мөн энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг мэдээллээр хангах, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Иймд хүүхдийг айлган сүрдүүлэх, зодож шийтгэхээс татгалзаж, эерэг, ойлголцолд суурилсан хүмүүжлийн арга барилыг хэвшүүлэхийг уриалж байна.

ХҮҮХДИЙН ЭСРЭГ БИЕ МАХБОДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ, ШИЙТГЭЛИЙГ ЗОГСООЁ

ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!

#онцолсон, #ГБХНХЯ, #“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”,