Өнгөрсөн хоногт хээрийн түймрийн дараах дуудлагууд бүргтгэгдсэн байна.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 8 дугаар багийн "Ар хүүш" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Тахилгат тосгоноос баруун зүгт 12 км-т/ Суудлын автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан дуудлагыг 04.20-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тахилгат тосгоны Мэргэжлийн анги, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 123 хүн, 8 мотоцикл, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.20-ны өдрийн 18:53 цагт түймрийг цурамд оруулж, 04.21-ний өдрийн 09:50 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 700 га талбай өртөж шартсан.
Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:00 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛЫН УРЬДЧИЛСАН ЗУРАГЛАЛ
Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангайн зүүн, Увс, Булганы баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Ховд, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангай хойд хэсэг, Баян-Өлгий, Ховд, Булган, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ

#Хэнтий, #хээрийн түймэр, #ЗАВХАН,