Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дайны бүрэн эрхийг хязгаарлах Ардчилсан намын санаачилгыг Бүгд найрамдах намынхан таслан зогсоолоо. Тус улсын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд пүрэв гарагт Ардчилсан намын тогтоолын төслийг батлахаас өмнө хуралдааныг дуусгажээ.
Төлөөлөгчдийн танхимын энэхүү хуралдааныг Нью-Жерси мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Крис Смит даргалсан бөгөөд Ардчилсан намын бүлэг тогтоолын төслийг батлах хүсэлт гаргахаас өмнө тэрбээр хуралдааныг дуусгавар болгосон байна. Калифорни мужаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Сара Жейкобс уг хуралдааны дараа хэвлэлийн хурал хийж, Трамп “бүхэл бүтэн иргэншлийг устгана” гэсэн нь геноцид үйлдэхээр сүрдүүлсэн хэрэг хэмээн буруутгалаа. Ардчилсан намын гишүүд Трампын мэдэгдэл 1949 оны Женевийн конвенцыг зөрчиж байна хэмээн үзэж, түүнийг албан тушаалаас нь огцруулах шаардлага гаргасаар байна. Харин Цагаан ордны зүгээс түүний үйлдлийг АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалах хууль ёсны эрх хэмээн тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын Үндсэн хуулиар зөвхөн Конгресс дайн зарлах эрхтэй боловч богино хугацааны цэргийн ажиллагаа, эсвэл улс оронд шууд аюул заналхийлсэн тохиолдолд энэ хязгаарлалт үйлчилдэггүй тул Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй Бүгд найрамдахчууд Ерөнхийлөгчийнхөө бодлогыг бараг бүхэлд нь дэмжсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3563