Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өнгөрсөн сард Ливанд амиа алдсан Индонезийн гурван энхийг сахиулагчийн үхэлтэй холбоотой НҮБ-ын урьдчилсан мөрдөн байцаалтын дүн гарлаа. Уг дүгнэлтээр нэг энхийг сахиулагч Израилын танкны суманд, харин нөгөө хоёр нь “Хезболла” бүлэглэлийн байршуулсан байх магадлалтай гар хийцийн тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алдсан болохыг НҮБ-аас мэдээлэв.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол биет нотлох баримтууд дээр үндэслэсэн урьдчилсан дүгнэлт юм” гэж онцлоод холбогдох талуудыг оролцуулсан бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг нэмж дурдлаа.

Индонезийн энхийг сахиулагчид гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Ливаны өмнөд хэсэгт болсон хоёр тусдаа халдлагын үеэр амиа алдсан юм. Энэ нь Израилын цохилтын улмаас Ливаны сэтгүүлчид болон эмнэлгийн ажилтнууд олноороо амиа алдсаны дараа тохиолдсон үйл явдал байжээ. 

Дюжаррик энэхүү халдлагуудыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл гэж тодорхойлоод, олон улсын хуулийн дагуу дайны гэмт хэрэгт тооцогдож болохыг анхааруулав. НҮБ-ын зүгээс гэм буруутай этгээдүүдийг шүүхэд шилжүүлэхийг улс орнуудын эрх баригчдаас шаардаж байна.

Эх сурвалж: Reuters 

#Израил, #нүб, #“Хезболла” бүлэглэл,