НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ормузын хоолой дахь газрын тосны тээвэрлэлтийг хамгаалах тогтоолын шинэ төсөлд санал хураах төлөвтэй байна. Өмнөх санал хураалтаар төсөлд тусгасан зарим саналд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн БНХАУ хориг тавьсан тул баталж чадаагүй юм. Тэгвэл энэ удаад тогтоолын төсөл дэх нөхцөлийг эрс зөөлрүүлсэн гэж дипломат эх сурвалжууд мэдээллээ.

Хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон Израил Иранд цохилт өгснөөс хойш Ормузын хоолойг Тегеран хааж, улмаар газрын тосны нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эрс өсөөд байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Бахрейн улс Хятад, Орос зэрэг байнгын гишүүдийн саналыг энэ удаад харгалзаж, Ормузын хоолойг хамгаалахын тулд шаардлагатай тохиолдолд цэргийн хүч хэрэглэх заалтыг тогтоолын төслөөс хассан аж. Үүний оронд Ормузын хоолойн арилжааны замыг ашиглах сонирхолтой улс орнууд “нөхцөл байдалд тохирсон, хамгаалалтын шинж чанартай хүчин чармайлтаа нэгтгэж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах”-аар тусгасан байна. Мөн худалдааны хөлөг онгоцуудыг дагалдан хамгаалах, түүнчлэн олон улсын тээвэрт саад учруулах, хаах, саатуулах аливаа оролдлогыг таслан зогсоох арга хэмжээг дэмжих тухай заалт оруулжээ. 
Тогтоолыг батлахын тулд Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс хамгийн багадаа ес нь дэмжсэн байх шаардлагатай бөгөөд мөн байнгын таван гишүүн буюу Их Британи, Хятад, Франц, Орос, АНУ хориг тавих ёсгүй юм.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон санал хураалтаар Хятад улс цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн заалтыг хууль бус зүйлийг хууль ёсны болгож, нөхцөл байдлыг улам хурцатган, ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн үзэж хориг тавьжээ. Хятад улс нь Ормузын хоолойгоор дамждаг газрын тосны  хамгийн том худалдан авагч бөгөөд бүсэд гал зогсоох нь нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрт хүрэх эцсийн хугацаа өгч, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Иран руу дахин илүү их хүчээр довтолж магадгүйг хатуу сануулсаар байна.

Эх сурвалж: Reuters 

#НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, #Ормузын хоолой,