НАСА-гийн “Artemis II” даалгаврыг гүйцэтгэж буй сансрын дөрвөн нисэгч даваа гарагт сансрын гүнд, дэлхийгээс хамгийн хол зайд очсон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэд сарыг тойрох түүхэн нислэгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ гарагийн гадаргуугийн дүрс бичлэгийг НАСА руу бодит цагийн горимоор илгээж байна. Даваа гарагийн байдлаар тус баг дэлхийгээс 252,760 миль буюу 406,778 км зайд хүрсэн нь 1970 онд “Аполло-13” хөлгийн тогтоосон дээд амжилтыг 56 жилийн дараа эвдсэн үйл явдал болов. Тухайн үед “Аполло-13” хөлөг 248,000 миль зайд хүрээд техникийн саатлын улмаас даалгавраа цуцалж, эх дэлхий рүүгээ буцаж байжээ. Нислэгийн явцад багийн гишүүд сарны гадаргуу дахь зарим тогоонуудыг нэрлэжээ.

Тухайлбал, сансрын нисэгч Жереми Хансен нэг тогоог өөрсдийн "Orion" капсулын нэрээр “Integrity” гэж нэрлэхийг санал болгосон бол нөгөө тогоог даалгаврын командлагч Рид Вайзманы гэргий, 2020 онд хорт хавдраар таалал төгссөн Кэрроллын дурсгалд зориулан “Carroll” гэж нэрлэхээр болсон байна. “Artemis II” даалгавар нь саран дээр буух хөтөлбөрийн туршилтын нислэг бөгөөд 1972 онд хэрэгжүүлсэн “Аполло” төслөөс хойш хагас зуун жилийн дараа хүн төрөлхтнийг сарны тойрог замд хүргэж буй аялал юм. 

Эх сурвалж: Reuters

#наса, #Сар, #Artemis II, #НАСА-гийн “Artemis II”,