Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Персийн булангийн бүс нутагт хийж буй айлчлалынхаа хүрээнд  Катар улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ойрхи Дорнодын бүс нутагт зөрчил хурцадсаар буй энэ үед тэд ийнхүү стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр болж байна. Катарын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Доха болон Киев пуужин, дроны довтолгооноос хамгаалах туршлага солилцох гэрээ байгуулсныг онцолсон байна.

 Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ерөнхийлөгч В.Зеленский Украин улс Саудын Арабтай хэдийн хэлэлцээр байгуулсан бол Катартай 10 жилийн хугацаатай мөн ижил гэрээнд  сая гарын үсэг зурснаа онцолж байна. Түүнээс гадна Арабын Эмират улстай ч батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаа мэдэгдлээ. 
Украины дайн үргэлжилж, Өрнөдийн цэргийн тусламж тодорхойгүй байдалд орсон энэ үед Киев дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ санхүүжүүлэх, төсвийн алдагдлаа нөхөхөөр хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байна. Харин үүний хариуд тэд Персийн булангийн орнуудад агаарын довтолгооноос хамгаалах, дроны технологийн туршлагаа санал болгож байгаа юм. Одоогоор Украины цэргийн болон аюулгүй байдлын 200 гаруй мэргэжилтэн Ойрхи Дорнодын орнуудад дроны халдлагыг хэрхэн саармагжуулах талаар зөвлөгөө өгөхөөр томилогдоод байгаа аж.
В.Зеленский айлчлалынхаа хүрээнд зэвсэг хамтран үйлдвэрлэх, туршлага солилцохоос гадна Украины хөдөө аж ахуй болон зэвсэгт хүчинд нэн шаардлагатай байгаа дизель түлшийг нэг жилийн хугацаанд тогтвортой нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#Катар, #УКраин, #Арабын Эмират,