Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, мөн Засгийн газраас 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Төрийн нууцын жагсаалт батлах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд, 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг мөн өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилжээ.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу Засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг уншиж танилцууллаа. Албан бичигт, 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг татан авч байгаагаа мэдэгдсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулсан тул эдгээр хуулийн төслүүдийг татан авсанд тооцлоо.
Засгийн газраас сарын 19-ний өдөр Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Иймд тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэв.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодод үүссэн эмх замбараагүй байдал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний хүрэлцээ, хангамжтай холбоотойгоор манай улсад нефть бүтээгдэхүүний үнэ ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэнийг онцолж, автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас тогтоосон хязгаарт багтаан тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэхэд энэ тогтоол ихээхэн ач холбогдолтойг дурдав.
Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 112 гишүүний 64 буюу 57.1 хувь нь дэмжлээ. Иймд тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхэд бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг дараа нь хэлэлцлээ. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцуулав.
Тус заалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.”-ыг хориглохоор заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Монгол Улсын иргэн Б.Баярмагнай үзжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд дээрх заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй буюу эдгээр заалттай нийцсэн гэж дүгнэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, П.Наранбаяр, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ц.Туваан нар асуулт асууж, цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироос тодорхой хариулт авлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж буй дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэлж эхэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, гүйцэтгэх засаглал, төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн хангах, олон улсын улс төр, эдийн засгийн ээдрээ түвэгтэй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах, гадаад худалдааны тэнцвэрийг хэрхэн хангаж, нэн шаардлагатай импортын бараа, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний валютын ханшийн уналтыг хэрхэн тогтоон барих, төрийн өмчийн менежментийг хэрхэн сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, мөн төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг таслан зогсоох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнес, зах зээлийн орчныг эрүүлжүүлэх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн нэмүү өртгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ган, зэс хайлуулах, нефть боловсруулах зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох, “Чөлөөлье” санаачилгаа үргэлжлүүлэх, эсэхийг асууж, Засгийн газрын гишүүдийг томилохдоо холбогдох хууль, тогтоомжийг баримталж, тэр дундаа жендерийн тэгш байдлыг хангах, нэр хүнд, ёс зүйн болон бусад шаргуур шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг сайтар харгалзан үзэх, улс төрийн дарамт шахалтанд орохгүй ажиллах, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих, үнэний бөгөөд шударга ёсны зарчим, хуульд захирагдаж манлайлалтай, иргэдийн мэдэх эрхийг хангаж нээлттэй, ил тод, мөн аливаад үндэслэл тооцоотой, судалгаатай хандаж, алсыг харж тэмүүлэлтэй ажиллахыг захиж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тус бүлгээс тавьсан шаардлагыг хүлээн авч байгаад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, Монгол улс өнөөдөр дотооддоо авлига хээл хахуульд живсэн, гадааддаа геополитикын эгзэгтэй нөхцөл байдалтай нүүр тулж буй бөгөөд энэ талаар ямар бодлого, байр суурь баримталж ажиллах нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой учир энэ талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, нэг хоногийн завсарлага хүсэв.
Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажилд нь оруулах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах шаардлагатайг харгалзан Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан үүрэгт ажилд тохоон томилсон Та бүхэнд талархал илэрхийлье.
Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.
Төсвийн хэмнэлт хийж, экспорт, гадаад валютын нөөцийг нэмж, эдийн засгийг тогтворжуулж ажилласан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон түүний Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна.
Гадаад, дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлэсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Засгийн газар давхар дарамт, гурван том эрсдэл бүхий шуурга сөрөн ажилдаа орж байна.
1-рт, Түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын аюул
Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа. Дэлхийн олон улс орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатахууны импортоос зуун хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдэлтэй. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц. Цалин орлогыг хумслагч инцфляцыг улам бүр өдөөж, төгрөгийн ханшийг султгаж, доллар валют гадагшаа илүү их урсах үүд хаалгыг нээдэг. Тээвэр, үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл ахин гал алдах аюул хэвээрээ байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цаг үед гол орцууд болсон түлш, тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, үнэ өсөх хүндрэл тулж ирээд байна.
2-рт, Түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын аюул
Цөөн түүхий эд, үндсэндээ нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засаг эмзэг, хэврэг байна. Үнийн өсөлт, түүхий эдийн ханшийн болзошгүй савалгаа үргэлжилсээр байвал эдийн засгийн өсөлт унана. Хөрөнгө оруулалт буурна, худалдаа, татвар, төсвийн орлого унана, цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх зэрэг урсгал зардалд мөнгө дутна. Улс орон, айл өрх, ард иргэдийн ахуй амьдрал бүхлээрээ үнийн савлагаанд орох эрсдэл нүүрлэж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төр, төсвөө данхайлгасны үр дагавар өнөөдөр илүү хүчтэй, илүү гашуун, илүү хатуу мэдрэгдэж байна. Эрчим хүч, гэрэл цахилгаандаа зоригтой, дорвитой зориулсан бол ирэх өвлийг сэтгэл өег угтах өргөн боломжтой байсан атал олсныхоо хэрээр үрсний хор уршиг нь хатуу эрсдэл дагуулж байна.
3-рт, Дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын аюул
Төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг алдагдуулсан гацаа саад болтлоо даамжирсан улс төрийн хэрүүл талцал гадаад орчноос үүдэлтэй хямрал дээр хямрал нэмж байна. Эрх ашгийн эрэмбэ дараа алдагдаж, хүндрэл дээр хүндрэл, асуудал дээр асуудал нэмж байна. Эдийн засаг улс төрийг тэтгэдэг ч улс төр нь эдийн засгаа хорлож байна. Бусад улс хямралын эсрэг багц төлөвлөгөө боловсруулж, онц байдал зарлан нэгдэн нягтарч, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж байхад бид улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, ухаан сөхөөгүй улстөржих эрх байхгүй. Бид бие биеэ ялах гэж мөчөөрхөх тусам биднийг бүгдийг нь хамтад нь эдийн засгийн бодит хямрал ялна. Монголыг Монголоор нь гэдэг шиг өвөр зуураа хямралдан зөрчилдсөөр байх аваас дэлхийн хямралын давлагаанд бүгдээрээ илүү их хохирно. Улстөрчид та бидэнд төр улсын төлөө зүтгэх тангаргаа сахиж, өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалж байна.
Улс орныг нөмрөн авч буй ийм бодит гадаад хүйтрэл, дотоод хямралаас үүдэн тулгарсан гурван том аюул заналын өөдөөс бид юу хийх вэ?
Шинэ Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрэх ёстой.
Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулгын арга хэмжээ авна. Түлш шатахууны үнийн 5 хувь болдог татварыг цуцаллаа ч 2 дугаар сард баррель нь 67 доллар байснаа өдгөө 2 дахин өсөж, цаашид улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сөрж өөрчилж чадахгүй. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд Онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үнэ тогтоон барих ямар ч боломжгүйг шууд хэлье. Үнийг тогтоон барих зорилгоор захиргааны хэв шинжтэй оролдлого хийх нь тухайн цагтаа хэрэгжээд өнгөрөх хэдий ч үр дагавар нь хатуу ирдэг гэдгийг бид олон салбарт хангалттай харлаа. Түлш шатахуунаас тооцож авдаг татвар хураамжаа багасгах, цуцлах нь үнийн хувьд нөлөө багатай, хязгаарлагдмал арга хэрэгсэл юм. Олон улсын зах зээл дээр давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үнэ хэрхэн яаж өсөхийг, маргааш юу болохыг хэн ч таамаглан мэдэх аргагүй. Гагцхүү түлш шатахуун тасалдаж хомсдол нүүрлэхээс урьдчилан сэргийлж хичээн ажиллах шаардлагатай. ОХУ-тай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллах болно.
Засгийн газар энэ бүх эрсдэлийг сөрж, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ.
Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.
Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол Улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.
Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.
Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.
Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын-4 аяны бодлоготой уялдуулан бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.
Эдийн засаг бол гоё тооноос илүү тоо бодит чанар болж байж хүртээмжийн тухай ярина. Холын гоё тоонууд сонсоход таатай хэдий ч өрхийн үүдээр орлоо, амьдралыг минь өөрчилсөн гэж итгэл төгс хэлэх хүн алга байна. Хувийн хэвшлээ төрийн зуршлаас, хүнээ хүнд суртлаас чөлөөлөх нь шинэ Засгийн газрын шийдэх асуудлын гол зангилаа байна. Итгэл унавал эдийн засаг унадаг. Иргэндээ, хувийн хэвшилдээ, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд нь итгэх нь засгийн газрын жанжин шугам байх болно.
НЭГ ДЭХ ЗАМ: ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
1. Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь, ББСБ-ынх 30-42 хувь байгаа цагт зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь өнөөдрийн амьдралыг өөрчилж чадахгүй. Монгол орон мөнгө хүүлэлтийн диваажин байгаа цагт, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа нөхцөлд, өрийн дарамтаас сугарах, үйлдвэрүүд үүдээ нээх хэцүү. Харин хаалгаа барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, эдлэх хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилтай, авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхлэл байлаа. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна.
Санхүүгийн секторийг хоёр тулгууртай болгож, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлснээр урт хугацааны хямд эх үүсвэр орж ирэх, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх эко системийг төрөөс, төсвөөр биш зах зээлийн зарчмаар бий болгоно. Аюул, гамшиг аливаа эрсдэлийг хандив тусламж, сайхан сэтгэлээр биш даатгалаар шийднэ. Тэтгэврийн тогтолцоо зөвхөн төрийнх байж ирснийг өөрчилж, хувийн тэтгэврийн санг дэмжиж ажиллана.
2. Төсөв болон ТӨК-иудын нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61% болж өссөн байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгний 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээрээ зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломж алга. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэж нийлүүлж, татан буулгая гэсэн дуусдаггүй яриаг дуусгана.
3. Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцалж, “No surprise” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно.
4. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог татварын тогтолцоог шударга болгох багц өөрчлөлтийн төсөлд татвар хураагчдын бус татвар төлөгчдийн санал бодлыг илүү өргөнөөр тусгаад, 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болно.
5. Төсвийн зарлагыг эрэлт хэрэгцээ, үр ашгаар нь эрэмбэлж, хэрэгцээ шаардлагагүй зардлуудыг танаж, хэмнэлтийн горимд шилжинэ. Төрийн давхардсан чиг үүргийг цэгцэлж, нэг ажлыг олон талд давхардан хийдгийг болиулна. УИХ-аас баталсан 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсныг дүгнэн шинжилж, төсвийн урсгал зардлын хэт тэлэлтийг хязгаарлах энэхүү шинэчлэлийг 2027 оны төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх болно. Төлөвлөлт буруу бол бүхлээрээ үндсээрээ буруу. Хөдөө аж ахуй, эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг салбарт чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ. Хэзээ ч дуусдаггүй татаасуудыг хэмжиж дүгнээд дуусгана. Төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулна. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлнэ.
6. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймгууд бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг эдэлнэ. Сайд, агентлагийн дарга нарын олгодог илүүц шаардлагагүй зөвшөөрлүүдийг цуцална. АМНАТ-ийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг 10 хувийг 20 хувь болгож 2 дахин нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлнэ. Баялгаа ашиглуулж байгаа аймаг, орон нутаг өгөөжийг нь илүү хүртэж, зарим зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг байх чиг үүргийг шилжүүлэн өгнө. Үндэсний баялгийн сангаа өсгөн арвижуулж, стратегийн орд эзэмшигчидтэй харилцан ашигтайгаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, “Баялагтаа эзэн Монгол” санаачилгын хүрээнд байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үедээ тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлнэ. ОТ-оос хүртэх Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.
7. Өмнөх Засгийн газруудын үед эхлүүлсэн, импортыг орлож, экспортыг нэмэх, гэрэл асааж, үнэ цэн, өртөг ашиг бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах цогцолборын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
8. Аль ч нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж бүтээж амьдардаг. Монгол ажил хийгээд амьдрахад хэцүү, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг орон байж болохгүй. Ажилч хөдөлмөрч нь ажиллах дургүйгээ нуруундаа үүрч нугардаг байж болохгүй. Халамж хавтгайрч ихдэхээрээ хайр биш хал болдог. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг хөшүүрэгдэж, шинэ ажлын байр нээж, ур чадвар олгох, давтан сургах хөтөлбөрүүдийг хүндээ ойртуулан өргөжүүлнэ. “Хөдөлж байгаа, хөдөлмөрлөж бүтээгч хүн бүрийг дэмжих” зарчим баримтална. МСҮТ-ийг томоохон компани, үйлдвэрүүдийг түшиглэн байгуулж, сургалт нь ажлын байртайгаа шууд уялдаатай шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Ажилд авна гэсэн нь ажил хайж байна гэсэн зараасаа олон дахин их байдаг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ялгааг харуулдаг хамгийн хялбар баримт. Үүнийг бууруулж, МСҮТ төгсөгчид шууд ажилд орох, ажил олгогчид хэрэгцээтэй шаардлагдаа нийцсэн ур чадвартай ажиллах хүчээ бүрдүүлэх боломжтой. Хаана, хэнд халамж хэрэгтэй байна, хаягаа, эзнээ олдог байж, үр ашгаа өгнө. Халамж хамгаалалт хэрэгтэйг нь халамжилж, хэн хөдөлмөр эрхлэх боломжтойг “халамжаас хөдөлмөрт” шилжүүлнэ.

ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙ, ДҮРЭМ ЖУРМЫН ЧӨЛӨӨЛӨЛТ
1. Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. Найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэж 4 сар чирэгдүүлдэг хүн чанаргүй хүнд суртлаас чөлөөлж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 32 төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөх хэрэггүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд ажлаа эхэлнэ. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө. Цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан амжилтаа ахиулж хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргадаг “e-cabinet”-г бүрдүүлж төрөөс олгож байгаа зөвшөөрөл, лицензүүдийг зөвхөн цахимаар олгох шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, и-бизнес 2.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлнэ.
2. Эрсдэл багатай, зардал ихтэй төрийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлж, төр иргэндээ очиж үйлчилдэг соёлыг бүрэн нэвтрүүлж зөвшөөрөл, тендер, материал, тайлан, төлөвлөгөө, дүгнэлт, таамаглал боловсруулах, тоон шинжилгээнд хиймэл оюун ухаан ашиглана. Иргэнээс нэг мэдээллийг нэг л удаа нэхдэг болгож, цааснаас ЧӨЛӨӨЛНӨ.
3. Төрийн албан хаагчид ажил хийж, шийдвэр гаргахаас айж эмээдэг болжээ. Ажил хийж асуудал шийддэг нь буруудаж, эс үйлдсэн нь завшдаг урвуу тогтолцоог эргүүлж шат шатанд шийдвэр гаргах эрхийг буцаан олгоно. Хөл толгой нь олдохоо байсан төрийн албаны тогтолцоо, чиг үүргийн давхардалд шинжилгээ хийж оновчилно. Төрийн албан хаагчдаа сар, улирал, хагас жил, жил тутам гэхчлэн 14-18 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгоно. Төрийн ажлын үр дүнг олон улсын индекс, бодлогын үр нөлөөгөөр хэмжиж, бодитоор үнэлнэ.
4. Дэлхий ертөнц технологийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, улс орнуудын өрсөлдөх чадвар зөвхөн газрын доорх баялгаар бус, хүний тархинд буй мэдлэг, ур чадвараар хэмжигддэг шинэ эринд бид амьдарч байна. Хот, хөдөөгийн, хувийн болон улсын сургуулийн ялгаанаас үүдэлтэйгээр монгол хүүхдүүд гарааны тэгш бус нөхцөлд байгааг бид нуух ёсгүй. 2022 онд хийсэн олон улсын ПИСА үнэлгээгээр сумын хүүхдүүд хотын хүүхдээс 3 хүртэл жилээр, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцорч байгааг тогтоосон. Бидний зорилго бол Улаанбаатарт байгаа хүүхэд, алслагдсан сумын сургуульд сурч буй хүүхэд хоёрын хооронд мэдлэгийн ялгаа, хоцрогдол үүсгэхгүй байх явдал юм. Хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран дэлхийн хэмжээний боловсролыг технологиор дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байна. Боловсролтой нийгэмд ядуурал бага байна. Боловсролтой нийгэмд гэмт хэргийн гаралт бага байна. Боловсролтой нийгмийг бүтээгчид болох багш нарын нийгмийн баталгааг сайжруулж гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог боловсронгуй болгож өөрийн санаачлан батлуулсан багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиа хэрэгжүүлнэ.
“Сайн сургууль” гэж сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр төсөвтэй, хамтын удирдлагатай, цахимжсан, халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлгүй сургуулийг хэлдэг гэж би ойлгодог. Боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ "Айдасгүй, хамгаалагдсан хүүхэд"-тэй байх нь чухал. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль биш, энэ бол үндэсний дархлаа юм. Сургууль, цэцэрлэг, цахим орчин бүгд хүүхдэд ээлтэй, аюулгүй байх ёстой. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлд "Тэг хүлцэл" үзүүлэх бодлогыг хатуу баримтална. Бид "Оюуны дайжилт"-ыг зогсоож, дэлхийн түвшинд хүрсэн монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагшаа урсаж буй эрдэм оюуныг (Brain Drain), эх орондоо цугларах оюуны нөөц (Brain Gain) болгон хувиргах болно. Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байна боловсролын систем түүнийг нийлүүлдэг байх "Ухаалаг систем"-ийг хөгжүүлнэ. Дипломтой ажилгүйчүүдийг бус ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд боловсролыг зах зээлийн бодит эрэлттэй нийцүүлнэ. Үүний тулд хиймэл оюун ухааныг ашиглана.
5. Эрүүл мэндийн даатгал мөн чанартаа даатгал биш хараа хяналт муутай халамж болсныг засаж, хамтын санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлнэ. Зөвхөн улсын бус хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож, хамтын санхүүжилтийг нэвтрүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлж, өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ. Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна. Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр хуурамч, чанаргүй эм орж ирэхийг зогсооно. Эмийн үнийн өсөлтөд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор импортын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд борлуулагдсан бөөний болон жижиглэнгийн үнэ, тоо хэмжээний мэдээлэл солилцох, эмийн үнийн шатлал бүрд нэмэгдлийн хэмжээг хянах систем хөгжүүлнэ.
ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Монгол бол эх дэлхийгээ аргадан хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон.
Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын 3-100 хөтөлбөр чиг шугам юм.
• Жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш, шатахуун импортолж хараат, хамааралтай байсаар байна.
• Эрчим хүчний хэрэглээ жилд 6–10 хувиар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн ид хүйтэнд гал алдлаа. 4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй.
“100 мянган нарны гэр” санаачилгаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ.
“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелаас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ.
3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ.
Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.
ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ
Олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар ухарч, 182 орноос 124 дүгээр байрт хойшлон орсон нь төсөөлөл биш бодит үнэн. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантай, өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдаад нэмэргүй, харин засаж залруулахын төлөө ажиллах ёстой.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол улсын бүх иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, алдарсан итгэл юм. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, хууль бусаар олсон хөрөнгөө угааж нуух, хохирол барагдуулах ажил хангалтгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хорих ял шийтгэн, татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгөөр хамгаалж харгалзаж, хооллож ундлахаас гадна бүгдэд хамаатай хохирол барагдуулдаг байх нь онц чухал байна. Авлигаар олсон мөнгө, үндэслэлгүй хөрөнгө орлогыг олон нийтийн шууд хараа хяналтын дор хураан авах, худалдан борлуулах, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг сургуульд зарцуулах ил тод тайлагнал бүхий хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг Засгийн газрын тэргүүний хувьд манлайлж, санаачилсан гишүүдтэй нягт хамтран ажиллана.
Шилэн ажиллагаагаагаар олон нийтэд нээлттэй болгосон 820 мянган мөр өгөгдлийг их өгөгдөл болгон, хүнээс хамааралгүй шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлнэ.
Манай Засгийн газар хурд, гүйцэтгэл, дижитал шинэчлэл давамгайлсан “crisis management” төлөвлөгөөтэй, цахим засаглалын түргэвчилсэн горимын дагуу өгөгдөлд суурилсан шийдвэр гаргадаг, иргэндээ ээлтэй, нээлттэй, эрх чөлөөний төлөө Засгийн газар байх болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож явсан түүхтэй. Эрчим хүч, энергийн үнийн өсөлт, хомсдол, тээвэр, логистик худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг төрийн үймээн самууныг үзэл бодол, намын харьяалал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн тугийн дор нэгдэн асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэе. Бие биедээ, Монгол нь Монголдоо, иргэн нь иргэндээ, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдадаа бүрэн итгэж, бүтэн зүтгэж, хүслийг хяссан хүнд суртлаас хийе бүтээе гэсэн хэн бүрийг чөлөөлж ард түмэндээ амар амгалан амьдрах орчныг бүтээх зорилго дор нэгдэн нягтарч цагийн шуургыг сөрж давцгаая.
Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг бүтээцгээе.
Эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллах болно.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай.
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө.

Мөн стратегийн ач холбогдолтой ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хийж буй хэлэлцээ, “ШИНЭ ИТГЭЛ ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн суурь баримтууд, Оюутолгойн яриа хэлэлцээтэй холбоотой материалуудыг хүлээлгэн өгөөд шинэ Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ.
Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгах тухай хүсэлтийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд хүргүүлсэн. ОХУ-ын Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж хариу ирснийг уламжиллаа.
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын төрийн их үйл хэрэгт нь амжилт хүслээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд эдийн засгийг сэргээж, экспортыг нэмэгдүүлж, баялгийн сангийн хуулийг амилуулах чиглэлээр стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчтэй хэлэлцээрийг үр дүнд хүргэж, сэргэсэн эдийн засгийг хүлээлгэж өгч буйд талархал илэрхийллээ.
Н.Учрал одоо Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга.
Тиймээс анхнаасаа зангарагтай байх хэрэгтэй, зангарагаа харуулах ёстой.Нэн тэргүүнд улс орныхоо эдийн засаг, ард иргэдийн аж амьдралыг туйлдуулахгүй залж явахын тулд,албан тушаал, эрх мэдэлд хүрч байж л хар толгой, хар үйлдлээ хаацайлж үлдэхээс аргагүй болж, амь тэмцэж яваа хулгайч нарын бүлэгт ямар нэгэн боломж огт олгож болохгүй гэдгээ сайтар ухаарах ёстой.
Өс хонзонгоос өөр тархи толгойд нь бодогдох юу ч үгүй яваа тэднийг өчүүхэн төдий өндийлгөх л юм бол дийлдэшгүй гай, дуусашгүй зовлон улс оронд улам ужиграна гэдгийг өнгөрсөн үйл явдлуудаас эрхбиш маш сайн ойлгож, туршлагажсан байх гэдэгт нь эргэлзэхгүй байна.Гадаад, дотоод нөхцөл урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр муудаж, туйлын тааламжгүй, цаашдаа улам хүндрэх ийм цаг үед, маш хүнд ачааг Н.Учрал үүрч явахаар боллоо.Одоо тэгээд тун удахгүй, төвхнөж завдалгүй шахам л намар, өвөлтэй золгоно.

Бензин, шатахуунаас эхлээд үнийн өсөлт, инфляц дийлдэшгүй болно.Бэрхшээлүүд ар араасаа мөн ч ундарна даа, ундарна. Иймд сайд нараа маш ул суурьтайгаар, учрах бүх эрсдлээ тооцож, хэн нэгний утсан хүүхэлдэй болчихолгүйгээр зоригтой сонгож танхимаа бүрдүүлээсэй гэж хүснэм. Болдог бол Зандка зөвшөөрөөд танхимд нь үлдвэл мөн ч түшиг болно доо.За яахав энэ бол миний л бодол.Харин өс хонзон өвөрлөгсөд хэрвээ спикерын суудлыг авчих юм бол Засгийн ажил тэр чигээрээ “Зэлтэрийн гацаанд” орно л гэж мэд! УИХ-ын эрүүл хэсэг эрхбиш ийм нөхцлийг арай ч бий болгохгүй биз дээ гэж найдах.
Өнөөдөр чуулган дээр гишүүдийн асуусан асуултад Н.Учралын хариулж байгааг ихэд анхаарч үзэв. Тун давгүй шүү. Худал, хуурмаггүй, нухацтай ,мэдлэгтэй, мэдээлэлтэй ярьж байгаа нь итгэл үнэмшил төрүүлж байна. За, тэгээд бэрх цагт цөлх ухаан сийрдэг дээ гэдэг үгийг залуу ЕС-дад дайчихья.
Нийтлэлч Ш.Даваадорж
Ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралд дуудагдаж мэдээлэл өгч байна.

Чуулганы хуралдаанаас АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч Н.Учралаас бүлгийн хурал дээр мэдээлэл авах саналтай байгаагаа уламжлав. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг хугацаа давчуу байгаа тул нэг цагийн завсарлага өглөө.

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, #livetext,