COVID-19

Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах байрыг бэлтгэжээ

Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Энэ дагуу гадаадаас ирэх Монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.

Гадаад харилцааны яамны мэдээллээр /2021.11.28-ны өдрийн 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израйль, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ.

Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet