Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцээгүй дүрмийн өөрчлөлт орсон гэж үзэн, уг асуудлаар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ.

Тус холбооны зүгээс Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос баталсан хурдан морины уралдааны зарим зохицуулалт нь хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна. Ялангуяа морь бүртгэл, стандарт шаардлага, ил тод байдлын асуудалд анхаарал хандуулж, хуульд заасан журмыг мөрдөх ёстойг онцоллоо.

Харин Монгол Улсын Засгийн газар-аас 2022 оны 257 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг баталсан байдаг. Уг дүрэмд хурдан морийг 6 насны ангиллаар уралдуулах, уралдаанд оролцох морьдыг сэрвээний өндрөөр шалгуур тавих зэрэг зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, азарга, соёолон морь 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс хэтрэхгүй байх шаардлага тавигдсан байна.

Гэрэл зургийг MPA.mn

Мөн уралдаанд оролцох морийг урьдчилан бүртгэж, мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, хэмжилтийг стандартын дагуу баталгаажсан төхөөрөмжөөр хийх зэрэг заалтууд багтжээ.

Иймд уяачдын холбооноос дээрх дүрмийн хэрэгжилт нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дахин нягталж, хууль зөрчсөн гэж үзсэн өөрчлөлтүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

10.1. Үндэсний хурдан морин уралдааныг монгол үүлдрийн адууны стандартанд нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна.

10.10. Улсын баяр наадмын үндэсний хурдан морин уралдаанд зургаагаас 10 дугаар байр эзэлсэн бүх насны морийг улсын баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.

10.11. Үндэсний хурдан морьны бүртгэл нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасан нэгдсэн сангийн бүрдэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морьны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ.

10.12. Хурдан морьны уралдааны салбар хорооны морьны бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс урьд, аймагт хоёр хурдан өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлага хангасан морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морьны уралдаанд уралдах морь бүртгэнэ.

10.13. Энэ хуулийн 10.1, 13.2-т заасан стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно.

10.14. Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлийн явц болон бүртгүүлсэн морьны талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр ил тод, нээлттэй явуулна.

10.15. Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морьны уралдаанд уралдах морийг уралдааны өдөр энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлтэй тулгаж, нийцсэн тохиолдолд уралдуулна.

10.16. Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл бүртгэлээс татгалзсан морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морьны уралдаанд уралдуулах, барианд барихыг хориглоно.

16.8. Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морьны уралдааны морьны бүртгэлийн дэд хороо нь 19 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, холбоо, байгууллагын төлөөлөл орно.

21 дүгээр зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт

21.3. Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морьны уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохион байгуулна.

21.4. Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 257
Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг 2 дугаар хавсралт, “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийг 3 дугаар хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм”-ийг 4 дүгээр хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм”-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ

Тав. Хурдан морийг шулж, сэрвээ хэмжих, сэрвээний дээд хэмжээ

5.1. Уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны ангиллаар зохион байгуулна.

5.2. Уралдахаар шулгэгдэж, хэмжилтийн хэсэгт ирсэн морийг шулж, түүний дараа сэрвээний өндрийг хэмжинэ.

5.3. Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морьны сэрвээний өндөр нь нас тус бүрд дараах хэмжээнд байна:

5.3.1. Азарга, соёолон – 140 см;

5.3.2. Их нас – 141 см;

5.3.3. Хязаалан – 137 см;

5.3.4. Шүдлэн – 132 см;

5.3.5. Даага – 127 см.

5.4. Сэрвээний өндөр хэмжих ажлын хэсгийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбооны саналыг үндэслэн Салбар хорооны дарга томилно.

5.5. Сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байна.

5.6. Сэрвээний өндөр хэмжих ажиллагаа, уралдаанд бүртгүүлсэн морь, уяач, уралдаанч хүүхэдтэй холбоотой мэдээллийг дэлгэцээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй харуулна.

#онцолсон, #live, #Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын холбоо,