БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улс орныхоо цөмийн хүчин чадлыг өргөжүүлэн бэхжүүлэхээ албан ёсоор зарлахын зэрэгцээ Өмнөд Солонгосыг дайсагнагч улс гэж үзнэ гэдгээ парламентад хэлсэн үгэндээ уламжлав.
Ким Жон Уны мэдэгдэж буйгаар, Умард Солонгос одоо цөмийн зэвсэгтэй улсын статустай болсон бөгөөд өөрийгөө хамгаалах цөмийн хөтөлбөрийг өргөжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд нэн чухал болохыг онцолжээ. Тэрбээр цөмийн зэвсгээс татгалзаж, оронд нь эдийн засгийн өгөөж хүртэх, эсвэл аюулгүй байдлын баталгаа авах аливаа санааг эрс няцааж, цөмийн хөтөлбөрөө хадгалах нь стратегийн зөв сонголт байсан гэдгийг Хойд Солонгос хэдийн баталсан гэж мэдэгдсэн байна.
Ким Жон Ун “Аль нэг тал хүч хэрэглэн тусгаар улсын нэр төр, эрх ашигт хэрцгийгээр халдаж байгаагийн бодит жишээнээс энх тайвны баталгаа гэж чухам юу болохыг тодорхой харж болно” хэмээн Ардын их хуралд хэлсэн үгэндээ дурджээ. Энэ нь АНУ болон Израилын Иранд хийж буй дайныг тойруугаар шүүмжилж байна гэж ажиглагчид үзэж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Нөгөө талаас, Ким Жон Ун Сөүлийг дайсагнагч улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, Умард Солонгосын бүрэн эрхт байдалд халдах аливаа оролдлогод эргэлзэх зүйлгүйгээр, хайр найргүй хариу барих болно гэж санууллаа. Өмнөд Солонгостой харилцах харилцаагаа ийнхүү дахин тодорхойлсноор Пхеньян эрс хатуу байр сууринаас Сөүлтэй харилцахаа илэрхийлж буй хэрэг юм.
Аюулгүй байдлын бодлогын зэрэгцээ тэрбээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийг шинэчлэх, цахилгаан эрчим хүч, нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өсгөх зэрэг ирэх таван жилийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийг уриалав.
Ташрамд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ч энэ чуулганаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд 2026 оны улсын төсвийг баталсан байна. Энэ жилийн төсөвт батлан хамгаалахын зардлыг нийт зардлын 15.8 хувьд хүргэн өсгөсөн аж.
Эх сурвалж: Reuters