Монгол, Британийн Дугуй ширээний 16 дугаар уулзалтыг 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Сийма Малхотра нар тэргүүлж, холбогдох бусад яамны төлөөлөл оролцов. 

Уулзалтаар талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа талуудын  хүчин чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгааг онцолж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах, ялангуяа соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоо зэрэг хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. 

Дугуй ширээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж буй бусад асуудлаар санал солилцож, Монгол Улсад ирэх 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол, Британийн улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулахын төлөө байгаагаа нотолж, бүс нутаг, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-аас мэдээлэв. 

#ГХЯ,