АНУ-ын Нью-Йоркийн “ЛаГуардиа” нисэх буудалд газардаж байсан “Air Canada Express” компанийн онгоц үйлчилгээний тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарчээ.
Канадын Монреаль хотоос ниссэн “CRJ-900” загварын энэхүү онгоц нь газардахдаа 39 км/цаг хурдтай явсан бөгөөд буух зурваст байсан үйлчилгээний тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгээс харахад, онгоцны урд хэсэг дээшээ өргөгдсөн, гэмтсэн харагдаж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газар нисэх буудлын зурваст ажиллаж байгаагаа мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. Мөн ослын улмаас хүн гэмтэж бэртсэн, амиа алдсан гэсэн мэдээлэл одоогоор алга.
Бүс нутгийн зорчигч тээврийн онгоц ийнхүү осолдсоны улмаас нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон тухай нислэгийн хяналтын “Flightradar24” вэбсайт мэдээллээ. Мөн нисэх буудалд буух ёстой байсан нислэгүүдийг өөр чиглэл рүү шилжүүлж байгаа талаар уг мэдээлэлд дурдсан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3558