Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны өсвөр насны охин Жү Э байлдааны танк жолоодож буй зургийг төрийн мэдээллийн KCNA агентлагаас нийтэлжээ. Охин танкны жолооны ард сууж, эцэг нь ард нь яваа нь энэ зургаас харагдаж байна. Сүүлийн үед олон нийтийн арга хэмжээ, ёслолд Ким Жон Унтай хамт байлцах болсон Жү Э одоо 13 орчим настай бөгөөд түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагчаар бэлдэж байна гэж ажиглагчид таамаглаж буй.

Үүнээс өмнө буюу энэ сарын эхээр Жү Э буудлагын талбайд винтов онилж буй, мөн гар буугаар буудаж байгаа зэрэг гэрэл зургууд нь нийтлэгдсэн юм.
Ташрамд, Умард Солонгост өчигдөр шинэ төрлийн танкаар сургуулилалт хийсэн бөгөөд үүнийг Ким Жон Ун өөрөө удирдсан юм. Шинэ төрлийн энэхүү танк нь дрон болон пуужингийн довтолгоог эсэргүүцэх чадвартай гэнэ. Тус улс сүүлийн жилүүдэд баллистик пуужин зэрэг стратегийн шинэ зэвсгүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ армийн уламжлалт зэвсгүүдээ ч шинэчилж байна.
Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #танк, #Ким Жон Уны өсвөр насны охин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557