Гэрэл зургийг MPA.mn

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой Базелын конвенц нь 1989 онд батлагдаж, 1992 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон.
Тус конвенц нь аюултай болон бусад хог хаягдлын үүсэлт, тээвэрлэлт, менежментээс үүдэх сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой.
Конвенцын хүрээнд хог хаягдлыг “амьдралын мөчлөгийн нэгдсэн арга барил”-аар буюу үүсэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, эцсийн устгал хүртэл бүх шатанд хяналттайгаар удирдах шаардлагатай гэж үздэг.

Монгол Улсад аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хуулиар хориглосон бөгөөд экспортын хувьд урьдчилан мэдээлж, холбогдох зөвшөөрөл авах журмыг мөрддөг.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улс нэгдсэн Базелын конвенц нь хог хаягдлын зохистой менежментийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Мөн COP17-ийг угтан “Хуванцаргүй COP” аяныг хэрэгжүүлж, нэг удаагийн хуванцар хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин ашиглах соёлыг төлөвшүүлэхэд анхаарч байна.

#БОУАӨЯ, #Аюултай хог хаягдал, #Базелын конвенц,