Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Израилын Иранд хийж буй цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Дайн эхэлснээс хойш 19 дэх хоног дээр Израил цохилт өгч, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани болон “Басиж”сайн дурын зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Голамреза Сулеймани нарыг устгаснаа зарлалаа. Энэ тухай мөн Ираны хэвлэлүүд ч баталгаажуулан мэдээлж байна. 

Али Ларижани нь 2025 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Масуд Пезешкианы зарлигаар Үндэсний аюулгүй байдлын дээд дөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон улс төрийн зүтгэлтэн байжээ. Тэрбээр 2008 оноос 2020 он хүртэл Ираны парламентын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ нь тус улсын парламентын түүхэн дэх хамгийн урт хугацаанд спикерээр ажилласан тохиолдол болсон юм. Мөн Али Ларижани парламент дахь Үндсэрхэг үзэлт фракцыг тэргүүлж байжээ. Түүнчлэн Али Ларижанигийн ах Садек Ларижани нь мөн Ираны нөлөө бүхий удирдагчдын нэг бөгөөд  тэрээр парламент болон Үндсэн хуулийн хяналтын зөвлөл болох Зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 

Түүнээс гадна нэг сая орчим гишүүнтэй, сайн дурын, цэрэгжсэн “Басиж” бүлэглэлийн тэргүүн Голамреза Сулейманиг Израил устгасан байна. Энэхүү хүчин нь Исламын хувьсгалын үзэл санааг хамгаалах, дотоод эсэргүүцлийг дарах, шашны удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд Ираны аюулгүй байдлын бүтцийн чухал хэсэг аж. 
Израилын Батлан хамгаалах яам болон Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, Тегеранд агаараас 10 орчим цохилт өгсөн бөгөөд эдгээр цохилтын дүнд Али Ларижани гэр бүл, бие хамгаалагчдын хамт, “Басиж” бүлэглэлийн тэргүүн Голамреза Сулеймани нар амь үрэгджээ. 

Сүүлийн долоо хоногт Израил, АНУ-ын цохилтууд эрчимжиж, Ираны аюулгүй байдлын дэд бүтэц рүү довтолсоор байна. 

Эх сурвалж: Reuters 

#Израил, #иран,