АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд хийхээр төлөвлөсөн айлчлалаа нэг сараар хойшлуулахыг хүссэн байна. Хятадын удирдагчид Ормузын хоолойг нээхэд туслахгүй бол айлчлалаа хойшлуулж магадгүй гэж тэрбээр өмнө нь сануулж байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй энэ сарын сүүлчээр уулзахаар төлөвлөж байсан ч өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Би энд байх ёстой. Тиймээс айлчлалыг нэг сараар хойшлуулахыг хүссэн” хэмээжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь "Төрийн тэргүүний дипломат харилцаа Хятад, Америкийн харилцаанд орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр тал Ерөнхийлөгч Трампын Хятад улсад хийх айлчлалын талаар хэлэлцэж байна" гэжээ.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойг хамгаалах Дональд Трампын уриалгын хариуд Европын орнууд, Япон, Австрали, БНСУ болон БНХАУ одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Израил Ираны пуужингийн нөөцийн ихэнхийг устгасан гэж онцлоод “Энэ дайн удаан үргэлжлэхгүй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн АНУ, Израилын довтолгоо үргэлжилж байна. Тэд Ираны нийслэл Тегеран хотыг онилон довтолж байгаа Табриз, Натанз, Исфахан, Язд, Минаб, Харг арал зэрэг хэд хэдэн бусад хотод ч цохилт өгсөн тухай эх сурвалжууд онцолж байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557