Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменей олон нийтэд хандан анх удаа мэдэгдэл хийлээ. Тэрбээр Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгах нь дайсанд дарамт үзүүлэх арга гэж онцолсон байна. Хаменей мөн Ойрхи Дорнод дахь АНУ-ын бүх цэргийн баазыг нэн даруй хаах ёстойг анхааруулж, тэдгээр баазууд руу дайрах болно гэж мэдэгдэлдээ дурдлаа. 

Ираны улсын телевизээр дамжуулсан уг мэдэгдлийн дараа газрын тосны үнэ өссөөр байна. Дайн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх ажиллагаа бараг зогссон нь дэлхийн газрын тосны үнийг огцом өсгөсөн юм. Тегераны зүгээс дайн үргэлжилсээр байвал газрын тосны үнэ баррель нь 200 ам.долларт хүрнэ гэдэгт бэлэн байх ёстойг анхааруулсан юм. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израилын цохилтын үеэр түүний эцэг, Дээд удирдагч Аятолла Али Хаменей болон гэр бүлийн, ойр дотнын хүмүүс нь амь үрэгдсэн юм. Энэ тухайд Можтаба Хаменей “Иран амь үрэгдсэн хүмүүсийнхээ өшөөг авна” гэж мэдэгдсэн бөгөөд эх орныхоо төлөө эв нэгдэлтэй байхыг ард түмэндээ хандан уриаллаа. 
Үүний зэрэгцээ АНУ, Израил Иран руу довтолгоогоо үргэлжлүүлсээр буй. Энэ долоо хоногт талууд агаар, тэнгисийн довтолгоог эрчимжүүлж, Тегеран үүний хариул Ормузын хоолойн ойролцоо байсан газрын тос тээвэрлэгч танкерууд руу цохилт өгсөн юм. 

Эх сурвалж: Reuters 

#Можтаба Хаменей,