Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүдийн эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөлд олон нийтийн санал авахаар нийтийн өргөдлийн систем D-Parliament-д байрлуулахаар болсон талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл өглөө. 

1992 оны Үндсэн хууль, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан Улсын Их Хурлын гишүүнд хариуцлага тооцох, эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжихгүй, эрх зүйн зохицуулалтгүй явж ирснээс хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдах, нийгмийн шударга ёс алдагдах, төрийн нэр хүнд, үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж зогсохгүй Монгол Улсын талаарх олон улсын үнэлэмж, хандлагад сөрөг нөлөө үзүүлж байна.

Иргэдээс Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнээс ёс зүйн болон хууль зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тэдний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх зүйн чадамжийг бүрдүүлэх, бодит хариуцлага тооцох шаардлага байгааг энэ үед дээрх хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага байна.

Уг санаачилгыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл талархан дэмжиж байгаа бөгөөд дараах агуулга бүхий нийтийн өргөдлийг D-Parliament системд үүсгэж байна. Мөн 2026.03.16-ны өдрийн 11:15 цагт Нийслэлийн Сүхбаатарын талбайд хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг дэмжиж байгаа иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулахаар боллоо.

Өргөдөлд:

Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн үзэл санаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, удирдлага ёс зүйг сэргээн тогтоож, хариуцлагыг сайжруулж, улмаар улс төрийн нам, сонгогчдын хариуцлага, сонгуулийн соёлыг төлөвшүүлэх, хууль тогтоох байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг сэргээх зорилгоор Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах талаар хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлахыг дэмжиж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг иргэд олон нийт дэмжиж нийтийн өргөдлийн систем D-Parliament-д гарын үсэг зурахыг уриалж байна гэжээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл,