Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун "Хезболла" бүлэглэлтэй хурцдаж буй мөргөлдөөнийг зогсоохоор Израилтай шууд хэлэлцээ хийхийг албан ёсоор уриаллаа. Тэрбээр мөн бүс нутгийн дайнд Ливаныг татан оролцуулсан гэж Ираны бүлэглэлүүдийг эрс шүүмжилсэн байна. Европын холбооны удирдах албан тушаалтнуудтай даваа гарагт хийсэн цахим уулзалтын үеэр Ерөнхийлөгч Аун хилийн дагуух бүсэд аюулгүй байдлыг хамгаалах, “Хезболла” бүлэглэлийн зэвсгийг хураах, Тель-Авивтай эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлон мэдэгдэж буй.

Ливаны энэ мэдэгдэлд Израил ямар нэгэн хариу өгөөгүй, мөн хэлэлцээр хийх тухай шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны Засгийн газарт хандан "Эвлэрлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь та нарын үүрэг, “Хезболла”-г зэвсэггүйжүүлэх ч та нарын үүрэг" хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн юм. Ойрхи Дорнодод болж буй дайн, мөргөлдөөний улмаас Ливанаас 700 гаруй мянган хүн дүрвэсний 200 мянга нь хүүхэд байгаа бөгөөд түүнээс гадна шууд цохилтод өртөн хэдэн зуун хүн амиа алдаад байгааг Аун мэдэгджээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ташрамд, АНУ, Францын зуучлалаар 2024 оны арваннэгдүгээр сард Израил, Ливаны хооронд эвлэрлийн хэлэлцээр байгуулсан ч энэ гэрээ төдийлэн хэрэгжихгүй байгаа юм. Израил “Хезболла” бүлэглэлийг зэвсгийн хүчээ зузаатгаж байна хэмээн буруутгаж, Ливан руу цохилт өгсөөр байна. Ираны дайн гарахаас хоёр хоногийн өмнө л гэхэд тус бүлэглэл Израилын хойд хэсэг рүү пуужин, дроноор довтолсон юм. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Ливан, #АНУ-Ираны дайн, #АНУ-Израил Иран,