Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны 5 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олимпын Таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах XXVII удаагийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, спортын түүхэнд шинэ хуудас нээх гэж байна.

Тэмцээнд нийт 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцож, тулалдаан, пара таеквондо гэсэн хоёр төрлөөр хүч сорих бөгөөд медалийн эзэдийг тодруулах юм. 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX удаагийн спортын наадмын эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн, Дэлхийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч доктор Чое Чон Воны өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохоос гадна тус холбооны удирдах тогтолцооны баг болон албаны хүмүүс, Америкийн нэгдсэн улсын “Атланта Баззер” зэрэг бусад байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, уг үйл ажиллагааг албан ёсоор нээхээр ажиллаж байна.

Өмнө нь манай улсын тамирчид насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан нь Монголын таеквондогийн спортын хөгжлийн түвшинг илтгэн харуулдаг. Энэ удаагийн тэмцээн нь Монголын тамирчдын ур чадварыг дахин нотолж, шинэ амжилтын түүхийг бичих томоохон боломж юм.

Энэхүү тэмцээнээр дамжуулан эх орноо Ази тивд сурталчлан таниулах, Монголын таеквондогийн спорт олон улсын залуучууд, тамирчдад таниулан дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой аж.

#онцолсон, #live, #мүох, #Олимпын Таеквондо, #Олимпын Таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах тэмцээн,