Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ ойрын таван жилдээ ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, орлого зэрэг залууст тулгамддаг асуудлуудыг шийдэж, хүүхэд төрүүлэхэд ээлтэй нийгмийг цогцлоохыг зорьж байна. Тус улсын Засгийн газар энэ хүрээнд нийгмийн үйлчилгээг сайжруулж, чанартай, найдвартай ажлын байр бий болгох, орлогын тогтолцоог сайжруулах, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ.  

Түүнчлэн гэрлэх, хүүхэд төрүүлэх тухай эерэг хандлага төлөвшүүлэх нийгмийн кампани өрнүүлэхээс гадна хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх орон сууцны дэмжлэгийг ч эрчимжүүлэх аж. Хятадын албан ёсны статистик мэдээллээр, 2025 онд хүн ам дөрөв дэх жилдээ дараалан буурч, төрөлт түүхэн доод түвшинд хүрсэн байна. Цаашид ч энэ үзүүлэлт буурч, хүн ам зүйн хямралд хүргэж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж буй. 

Айсуй энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар хүүхэд төрүүлсэн эхэд дэмжлэг үзүүлэх, жирэмсэн эмэгтэйчүүдийн авах эрүүл мэндийн үйлчилгээг санхүүжүүлэх, хүүхэд асрах татаасыг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа юм. Үүний зэрэгцээ хүүхэд өсгөх, боловсрол олгоход гардаг өрхийн зардалд анхаарах, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ, #Төрөлт,