“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм. Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон нийслэлийн 14.5 сая еврогийн хөрөнгө  хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм. 2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалах бөгөөд эхний ээлжийн 45 барилгыг дулаалах ажил үргэлжилж байна. Энэхүү дулаалга нь эрдэс хөвөн, метал фасад, хөнгөн цагаан рамтайгаар хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Фасадаас гадна дээврийн дулаалга хийж, дээврийг мембранаар солих, узелийг солих ажлыг мөн хийх юм.

Энэ талаар Дулаан техникийн засвар, шинэчлэлийн гүйцэтгэл хариуцсан менежер Свен Вернер “Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг дулаалахаар төлөвлөж байна. Дулаалгын зорилго нь эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийг бууруулахад чиглэнэ. Бид сонгогдсон дүүргүүдийн эхний барилгуудыг дулаалаад явж байна. Дулаалга шинэчлэлийн ажил хийснээр агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчийг хэмнэх, барилгын үнэ цэн нэмэгдэх, барилга байгууламжийн насжилтыг багадаа 30 хүртэл жилийн хугацаагаар уртасгах үр дүнтэй” гэв.

Мөн нийслэл хотод 2018-2025 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр нийтдээ 370 блок барилгыг дулаалаад байна.

Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байна

- Улаанбаатар хотод байрлалтай угсармал орон сууцны барилга байх

- Газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангаж тэнцсэн байх

- Тухайн байрны оршин суугчид нийт хөрөнгө оруулалтын зардлын 25 хувийг 10 жилийн хугацаанд төлөх нөхцөлийг 100 хувь дэмжиж, зөвшөөрсөн байх,

- Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны оршин суугчид СӨХ-өөрөө дамжуулан төслөөс гаргасан “Зөвшөөрлийн хуудас”-ыг орон сууцны эзэмшигч бүрээр гарын үсэг зуруулж, төслийн оффист хүргэж өгнө.

Иргэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг dulaanbair.mn сайтаас авч, бүртгүүлэх боломжтой юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#live, #Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх,