АНУ, Израилын цэргүүдийн өгсөн цохилтын хариуд Ираны зэвсэгт хүчин өнөөдөр Персийн булан дахь Америкийн бааз, Иракийн Курдистанд байрлах бааз, Израилын хотууд руу дахин цохилт өгсөн байна.
АНУ, Израилын хамтарсан цохилтын үеэр өчигдөр Ираны дээд удирдагч Али Хаменеи амь үрэгдсэн.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдэгдэж байгаагаар, Америкийн 27 бааз, мөн Израилын нисэх хүчний Тель-Ноф бааз, Израилын армийн төв байр, Тель-Авив дахь батлан хамгаалах аж үйлдвэрийн томоохон цогцолбор луу довтолжээ. Мөн Ираны зэвсэгт хүчин бүс нутаг дахь АНУ, Израилын байгууламжууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариу цохилт өгөхгүй байхыг Иранд уриалжээ.
Ням гарагт АНЭУ-ын Дубайд, Катарын нийслэл Доха хотод, мөн Оманд дэлбэрэлт болсон байна.
ФОТО: АНУ ба Израиль Иран руу цохилт өгсний дараах нөхцөл байдал...

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

#онцолсон, #АНУ, #Израил, #иран,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557