Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Олон улсын валютын сан (ОУВС) Украинд зориулан дөрвөн жилийн хугацаатай 8.1 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрийг баталж, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг нэн даруй олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.

ОУВС-ийн шинэ, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь дайнд нэрвэгдсэн Украинд зориулсан 136.5 тэрбум ам.долларын олон улсын санхүүгийн дэмжлэгийн багцыг тогтворжуулах суурь болно гэж тус байгууллага онцолсон байна. 

Шинэ зээл нь Украины эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн зардлыг тасалдуулахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ОУВС тайлбарлав.

Украины Ерөнхий сайд Юлия Свириденко “Эрчим хүчний салбарт тасралтгүй халдлага үргэлжилж буй энэ нөхцөлд Украины төр хэвийн үйл ажиллагаагаа явуулах олон улсын баталгаатай санхүүгийн дэмжлэгтэй байх нь маш чухал” хэмээжээ.

 Дэлхийн банк, Европын холбоо, НҮБ болон Украины Засгийн газар хамтран гаргасан тайланд Украиныг сэргээн босгоход ойрын 10 жилд 588 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолж буй.

ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева энэхүү зээл нь Украины гадаад төлбөрийн тэнцлийн асуудлыг шийдвэрлэж, дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, дайны дараах сэргээн босголт, эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлэхэд тусална гэж мэдэгдэв. Мөн энэ нь Украины Европын холбоонд нэгдэх үйл явцыг дэмжих ач холбогдолтойг онцолсон байна.

Тэрбээр “Украины ард түмэн дөрвөн жил үргэлжилсэн дайныг онцгой тэсвэр тэвчээртэй даван туулж байна” хэмээн үнэлж, авлигын эсрэг тэмцэл, татварын шинэчлэл, эрчим хүчний зах зээлийн реформ, санхүүгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд ахиц гарч буйг сайшаалаа.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #оувс, #УКраин,