Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иран улс Хятадаас усан онгоц эсэргүүцэх, дуунаас хурдан пуужин худалдан авах хэлэлцээрийг эцэслэх шатандаа орсон талаар  эх сурвалжууд мэдээллээ. АНУ Ираны эрэг орчимд тэнгисийн цэргийн томоохон хүч төвлөрүүлж буй энэ үед Тегеран ийнхүү шинэ, хүчтэй зэвсэг авахаар хэлэлцэж буй нь энэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн CM-302 загварын далавчит пуужинг худалдан авахаар талууд тохиролцож буй бөгөөд  нийлүүлэх хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна. Уг пуужин нь 290 км орчим тусгалтай, маш өндөр хурдтай нисдэг тул усан онгоцны хамгаалалтын системийг сөрөн нэвтрэх чадвартай ажээ.
Зэвсгийн шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр пуужинг Иран эзэмшсэн тохиолдолд цохилт, довтолгоог сөрөн эсэргүүцэх чадвар нь эрс нэмэгдэх боломжтой.

Хятадаас пуужингийн систем худалдан авах яриа хэлэлцээ одоогоос хоёр жилийн өмнөөс эхэлсэн ч 2025 оны зун болсон Израил, Ираны 12 хоногийн мөргөлдөөний дараа эрчимжсэн байна. Хэлэлцээрийн эцсийн шатанд Ираны арми, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Бээжинд айлчилсан бөгөөд тэдний дунд Батлан хамгаалахын дэд сайд Масуд Ораеи байсан гэж  аюулгүй байдлын эх сурвалж мэдээлжээ. 

Израилын тагнуулын албаны ажилтан асан, Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн шинжээч Дэнни Цитринович “Хэрэв Иран дуунаас хурдан пуужингаар усан онгоц онилох чадвартай болбол энэ нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг бүхэлд нь өөрчлөхүйц том эргэлт болно. Эдгээр пуужинг сөрөн устгах маш хэцүү” гэжээ.
Уг хэлэлцээрт хэдэн пуужин багтаж байгаа, Иран ямар үнээр авах тохиролцоонд хүрсэн эсэх, мөн бүс нутгийн хурцадмал байдлаас шалтгаалан Хятад эцэслэн гэрээг хэрэгжүүлэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Гэхдээ уг хэлэлцээр хэрэгжвэл, энэ нь Хятад улсаас Иранд шилжих хамгийн дэвшилтэт цэргийн техникүүдийн нэг болох бөгөөд 2006 онд анх тогтоогдсон, өнгөрсөн оны есдүгээр сард дахин сэргээсэн НҮБ-ын зэвсгийн хоригийг зөрчих алхам болох юм.

Эх сурвалж: Reuters 

#иран, #пуужин, #ХЯтад,