Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Мексикийн хар тамхины хамгийн нөлөө бүхий бүлгүүдийн нэгийг удирдаж байсан, олонд “Эль Менчо” нэрээр танигдсан Немесио Осегера Сервантесыг цэргийн тусгай ажиллагааны үеэр устгасан тухай эрх баригчид мэдэгдлээ.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, баруун Халиско мужид болсон буудалцааны үеэр Осегера хүнд шархадсан бөгөөд түүнийг нисдэг тэргээр Мехико хот руу авч явах үед нас баржээ.
Эль Менчо ийнхүү амь үрэгдсэн нь улс даяар хүчирхийллийн шинэ давалгаа үүсгэж, хэд хэдэн мужид мафийнхан автомашин шатаан, зэвсэгт этгээдүүд хурдны замуудыг хаасан хэрэг гарлаа.
Өмнө нь цагдаагийн алба хаагч байсан Осегера нь “Jalisco New Generation Cartel” хэмээх картелийг удирдаж байсан бөгөөд энэ нь Халиско мужаас гаралтай, хамгийн хурдан өсөж тэлсэн гэмт бүлэглэлүүдийн нэг юм. Тэд богино хугацаанд олон улсын хэмжээний зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ болж, өмнө нь холбоотон байсан Синоала бүлэглэлтэй эн зэрэгцэх болоод байжээ. Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэргийн судлаач Ванда Фелбаб-Браун энэ тухай хэлэхдээ толгойлогчоо алдсан бүлэглэлд дотоод тэмцэл хурцдаж, хүчирхийлэл газар авч болзошгүйг анхааруулж буй.
Эль Менчогийн үхэл нь Мексикийн хар тамхины бүлэглэлүүдтэй хийж буй урт хугацааны дайны томоохон ялалт гэж үнэлэгдэж байгаа ч ойрын хугацаанд тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557