Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Азербайжан эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хамарсан стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Оросын нөлөө их байсан Өмнөд Кавказын бүс нутагт АНУ байр сууриа тэлэхийг зорьж буйн илрэл гэж ажиглагчид онцолж байна.
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев болон АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс нар уг гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний өмнө  Вэнс тус улсын хөрш, олон жилийн турш таагүй харилцаатай байгаа Арменид айлчилсан юм.

Алиевийн хэлснээр, Баку болон Вашингтон батлан хамгаалахын зэвсгийн худалдаа, хиймэл оюун ухааны салбарт шинэ шатанд хамтран ажиллаж эхлэх бөгөөд эрчим хүчний аюулгүй байдал, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа ч үргэлжлүүлнэ гэв. Вэнс мөн АНУ Азербайжанд нутаг дэвсгэрийн усан хилээ хамгаалахад зориулан тодорхой тооны хөлөг онгоц нийлүүлнэ гэж мэдэгдлээ.

Энэхүү стратегийн баримт бичиг нь өнгөрсөн оны наймдугаар сард Вашингтонд болсон уулзалтын үеэр анх яригдсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар Азербайжан, Арменийн удирдагчид олон жил үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэх энхийн тохиролцоонд хүрсэн юм.
Вэнс айлчлалынхаа үеэр мөн “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн Трампын маршрут (TRIPP)” нэртэй төслийг урагшлуулахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ нь Арменийн нутгаар дамжин Азербайжаны Нахчиван болон Турктэй шууд холбогдох 43 км тээвэр, логистикийн коридор байгуулах зорилготой төсөл юм.
АНУ уг маршрутыг Украины дайнаас шалтгаалан эрчим хүч, худалдааны урсгалыг Оросоос хараат бус болгох стратегийн нэг хэсэг гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters 

#Азербайжан, #АНУ,