За Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 10В ангийн сурагч Эрдэнэсайхан тэргүүтэй хүүхдүүд шүгэл үлээлээ дээ. Сургуулийн барилга нь шаардлага хангаагүй, хана нь том том цууралттай, хагарсан хэсгээр нь хөх тэнгэр цэнхэртээд харагдаж байвал яах вэээ? Цэвэрлэгээний ус нь хувиндаа хөлдчихсөн, хүүхдүүд бүгд зузаан хүрэмтэйгээ, зарим нь бээлийтэй сууж байх юм. Өдөртөө 5-7 цаг хасах хэмд ийнхүү хөдөлгөөнгүй сууж хичээллэдэг гэхээр энэ бараг нэг төрлийн яргалалт, залхаан цээрлүүлэлт юм биш үү? Шинжилгээгээр нийт сурагчдын 85 хувь нь бөөрний үрэвсэлтэй гарчээ.
Удаан суухаар гар, хөл даардаг, өвдөг сийгээд байдаг гээд хүүхдүүд ярьж байна шүү дээ. Халаагуур залгадаг боловч нэмэргүй, цонх нь хүйтэнд цантай, ханаа дагаад хагарч цуурсан байдалтай. Одоо цагт ийм шорон ч байхгүй шүү дээ. Ямар аймшигтай залхаан цээрлүүлэлт вэ. Уг сургууль 2017 онд ашиглалтанд орсон юм байна. Анх 2.0 тэрбум төгрөгөөр төсөвлөөд, хоёр ч удаа ажил нь зогсож байжээ. Шаардлага хангаагүй уг барилгыг хүлээн авсан Мэргэжлийн хяналт нь бас авилга авсан хэрэг үү? Судлаад үзэхээр тухайн үеийн Хөвсгөлийн Засаг дарга нь Л.Ганболд гэж энэ нөхөр байжээ, авлигын хэргээр шалгуулаад, 40 сая төгрөгөөр торгуулаад салсан юм байна.
Түүний дараагийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нь ч мөн авлигын хэргээр шалгагджээ. Харин сургуулийн барилгын ажлыг төсөвт суулгах үеийн Засаг дарга нь А.Эрдэнэбаатар гэдэг нөхөр. Энэ хүн Засаг даргаар олон жил ажилласан, энэ ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогджээ. За тэгэхээр А.Эрдэнэбаатар, Л.Ганболд хэмээх хоёр даргын үед баригдсан барилга юм байна, ашиглалтанд хүлээн авсан цаг хугацаа нь ч энэ хоёр хүний алба хашсан үед таарч байна. Барьсан компанийнх нь нэр алга, би лав олсонгүй. А.Эрдэнэбаатар, Л.Ганболд нартай энэ барилгын одоогийн нөхцөл байдал, Баянзүрх сумын сургуулийн сурагчдыг сургах нэрээр -30-42 хэмд хүйтэн анги танхимд залхаан цээрлүүлж, эрүүл мэндээр хохироож, сурч боловсрох эрхийг нь зөрчиж буй энэ шударга бус хэрэг хамаатай болж байна даа.
Тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд нь нийслэлийн мээр асан Г.Мөнхбаяр ажээ. Энэ хугацаанд нөгөө сонгогдсон гишүүд Энх-Амгалан, Даваасүрэн, Мөнхбаатар нар нь Хөвсгөл аялал жуулчлалын тэргүүлэх аймаг байх ёстой, Хөвсгөлийн ирээдүй гэрэлтэж байна, Хөвсгөл бол жишиг аймаг энэ тэр гээд зөндөө ярилцлага өгчээ. АТГ энэ авлигын сүлжээ байж болзошгүй хэргийг шалгаж өгнө үү дээ????
Шүгэл үлээсэн хүүхдүүдийг хэлмэгдүүлэх вий дээ!!!
Р.ЭМҮҮЖИН

#Хөвсгөл, #Хөвсгөл аймаг,