Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иран улс энэ долоо хоногт АНУ-тай хийхээр төлөвлөсөн хэлэлцээг Туркт бус, Оман улсад зохион байгуулах, мөн хэлэлцэх асуудлын хүрээг зөвхөн цөмийн асуудлаар хязгаарлахыг шаардсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Анх баасан гарагт Истанбул хотод товлогдсон уг хэлэлцээний байршил, хэлэлцэх асуудлыг өөрчлөх Ираны шаардлага нь АНУ Ойрхи Дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлж буйтай давхцаж байгаа юм.
Сүүлийн үед талууд агаарын цохилт өгч болзошгүй хэмээн бие биедээ анхааруулж байгаа бөгөөд Арабын тэнгист байгаа Америкийн хөлөг рүү ойртсон Ираны дроныг устгасан тухай Вашингтон мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран тохиролцоонд хүрэхгүй бол таагүй зүйл тохиолдох магадлалтай гэж анхааруулаад байна.
Иран айсуй хэлэлцээгээр зөвхөн цөмийн асуудлаар ярилцахыг хүсэж байгаа бол Вашингтон баллистик пуужин, бүс нутаг дахь Ираны холбоотон бүлэглэлүүдийн үйл ажиллагаа зэрэг бусад сэдвийг хөндөхийг зорьж байна.
Одоогоор Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Ирантай хийх хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлээр болох хэвээр гэж мэдэгдсэн бол Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч уулзалтын байршлын талаар зөвлөлдөж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557