Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлын баг Баян-Өлгий аймгийн салбар комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, аймгийн музейд хяналтын тооллого хийлээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын 2.7.3, 2.7.5 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр улсын тооллогын ажлын баг аймгийн музейд ажиллажээ. 

Ажлын багт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн, улсын тооллогын комиссын нарийн бичгийн дарга Ч.Догсом, Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч О.Онон нар ажиллалаа.

Мөн ажлын багийнх хамт аймгийн Засаг дарга Е.Зангар салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж, соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар комиссын тооллогын ажилтай танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх талаар улсын тооллогын ажлын багийнхантай санал солилцлоо.

#Баян-Өлгий,