Хэрэв АНУ Иранд довтолбол бүс нутгийн хэмжээний зөрчил мөргөлдөөн үүснэ хэмээн Тегераны тал анхааруулж, хурцадмал байдлыг улам дэвэргэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй, эсвэл жагсагчдыг хөнөөхөө зогсоохгүй бол хөндлөнгөөс оролцоно хэмээн удаа дараа мэдэгдэж, Ойрхи Дорнод дахь тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлээд буй. Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей үүний хариуд “Ираны ард түмэн ийм зүйлээс айхгүй, эдгээр заналхийлэл ард түмнийг хөдөлгөөнд оруулахгүй. Бид халдлагыг эхлүүлэгч биш, аль ч улсад довтлохыг хүсэхгүй. Гэхдээ өөрт нь халдаж, дарамталсан хэнд ч байсан хүчтэй цохилт өгнө” хэмээн хэлсэн байна.
Одоогоор АНУ бүс нутагт зургаан сөнөөгч хөлөг, нисэх онгоц тээгч хөлөг, эргийн байлдааны гурван хөлөг байршуулсан байгаа юм.
Мөн Трампын засаг захиргаа Ираны эсрэг аюулгүй байдлын хүчнийхэн болон удирдагчдыг онилсон цохилтуудын хувилбаруудыг хэлэлцсэн юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557