Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагаас гаргассан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, гуравдугаар дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас хоёр болон дөрөвдүгээр сард дунджийн орчим, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна. 

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

#онцолсон, #цаг агаарын ерөнхий төлөв,