Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан, олон улсын зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилготой Энхийн зөвлөл санаачилгад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэгдэхийг урьжээ. 

Трамп Швейцарийн Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсаны дараа сэтгүүлчдэд хандан “Би В.Путиныг урьсан. Тэр зөвшөөрсөн” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч удалгүй Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ Гадаад хэргийн яам уг саналыг одоогоор судалж байгаа бөгөөд зохих үед албан ёсны хариу өгнө гэж дурджээ.

Ингэснээр Москва Трампын мэдэгдлийг баталгаажуулахаас зайлсхийж, уг санаачилгад нэгдэх, эсэх асуудлыг эцэслэн шийдээгүй байгааг онцлов. Трампын санаачилсан “Энхийн зөвлөл” нь Газын зурвас дахь мөргөлдөөнөөс эхлэн олон улсын зөрчилдөөнүүдийг зохицуулах зорилготой, Трамп өөрөө насан туршийн даргаар нь ажиллах бүтэцтэй байхаар яригдаж байгаа нь олон улсын түвшинд болгоомжлол дагуулсаар байна.

Эх сурвалж: Reuters

#В.Путин,