Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу малчин, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам Цагааннуур суманд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно.
Наадамд нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, мөн албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.
Мөн наадмын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчилна.
2024 онд 2765 толгой цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2941 цаа тоолуулж өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдарч байна.

#онцолсон, #Цаа цасны баяр-2026,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555