Афганистанд үзүүлж байсан олон улсын тусламж эрс багасаж, өвлийн хүйтэн улирал эхэлснээр өлсгөлөн нүүрлэж, сая сая хүний амьдрал эрсдэлд ороод байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор, Афганистанд одоогоор 17 сая хүн хүнд хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа аж.
Тус улсын засаг захиргааны төлөөлөгч Забихулла Мужахидын мэдэгдсэнээр, Иран зэрэг гаднын улсаас эх орондоо эргэн ирж буй иргэдэд тээвэр, орон байр, эрүүл мэнд, хүнсний чиглэлээр боломжит бүх тусламжийг үзүүлж байгаа ч 40 жил дайнд нэрвэгдэж, эдийн засгийн бүх эх үүсвэрээ алдсан улсад ядуурлыг богино хугацаанд арилгах боломжгүйг онцолжээ. “Эдийн засгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь цаг хугацаа авна, тиймээс иргэдийн амьдралд одоогоор шууд нөлөө үзүүлэхгүй” гэж тэрбээр онцолжээ.
НҮБ-ын мэдээлснээр, Иран болон Пакистан сүүлийн жилүүдэд 2.5 сая гаруй афган иргэнийг албадан нутаг буцаасан аж. Ираны тухайд өнгөрсөн жил Израилын талд тагнуул хийсэн гэх хардлагын улмаас албадан гаргах үйл явцыг эрчимжүүлсэн бол Пакистан хил дамнасан халдлагуудтай холбогдуулан Талибан зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж байна хэмээн афган иргэдийг буцааж буй.
Ийнхүү дайн, террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, ажилгүйдэл, дүрвэлт, байгалийн гамшиг зэрэг олон хүчин зүйлийн улмаас тус улсад ядуурал газар авч, улмаар өлсгөлөн нүүрлээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555