Пакистаны хамгийн том хотуудын нэг Карачигийн худалдааны төвд гарсан галын улмаас 11 хүн амиа алдсан талаар албаныхан мэдэгдлээ. Түймрийн үеэр 60 гаруй хүн сураггүй болсон бөгөөд аврах багийнхан тэднийг эрэн хайж байна.
Гал бямба гарагийн орой “Gul Plaza” худалдааны төвд гарч, 24 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд ням гарагт л унтрааж дуусжээ. 

Гал сөнөөгчдийн мэдээлснээр, 1,200 гаруй дэлгүүртэй уг барилгад агааржуулалт муу байснаас өтгөн утаа хуримтлагдаж аврах ажиллагаанд саад учруулсан  аж.
Синд мужийн цагдаагийн дарга Жавед Алам Одхо түймрийн шалтгааныг цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болзошгүй хэмээн мэдээлсэн бөгөөд дэлгүүрүүдэд хивс, хөнжил зэрэг амархан шатах бараа их байсан нь гал хурдан ноцох шалтгаан болсон гэж онцолжээ.

Эх сурвалж: Reuters 

#Гал түймэр, #Карачи,