АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон Миннесота мужид үүсээд буй нөхцөл байдал хурцадвал Аляскад байрлаж буй 1,500 орчим алба хаагчийг илгээхээр бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ.
Хэдийгээр эдгээр нэгжид шилжин байршихад бэлдэх тушаал өгсөн ч цэргүүдийг  үнэхээр Миннесота руу илгээх, эсэх нь тодорхойгүй байна.
Тус мужид үргэлжилж буй Цагаачлалын албаны ажилтнуудын эсрэг жагсаалыг мужийн удирдлагууд хяналтдаа авахгүй бол цэрэг оруулж магадгүй хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм.

Сүүлийн саруудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байсан Миннеаполис хотод автомашин жолоодож явсан, 37 настай, гурван хүүхдийн эх Рене Гүүдийг Цагаачлалын албаны ажилтан буудан хороосноос хойш нөхцөл байдал улам хурцдаад буй. Энэ хэргийн дараа оршин суугчид болон холбооны хууль сахиулагчдын хоорондын мөргөлдөөн эрчимжиж, хот даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна.

Миннеаполис хотын дарга Жейкоб Фрэй цэрэг илгээх нь зөрчлийг намжаах бус, харин ч даамжруулна хэмээн анхаарууллаа. Тэрбээр “Энэ бол үнэхээр цочирдом алхам. Аюулгүй байдлыг хангахын тулд холбооны олон албан хаагч хэрэггүй. Хот одоогоор аюулгүй байна” гэжээ.
Одоогоор Трамп Миннеаполис орчимд Цагаачлалын албаны болон Хилийн хамгаалалтын 3,000 орчим алба хаагчийг байршуулаад буй.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Миннесота,