БНХАУ-д айлчилж буй Канадын Ерөнхий сайд Марк Карни тус улсын тэргүүн Ши Жиньпинтэй уулзлаа. Марк Карни 2017 оноос хойш Бээжинд айлчилж буй Канадын анхны Ерөнхий сайд болж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж буй. 
Тэрбээр “Дэлхий нийт хуваагдмал байгаа энэ үед стратегийн шинэ түншлэлийг эхлүүлэх нь чухал. Хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, санхүү зэрэг салбарт хамтран ажилласнаар  бид түүхэн ашиг олох боломжтой” Ши Жиньпинтэй уулзахдаа хэлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын зарим бараанд тариф ногдуулж, улмаар Канад АНУ-ын 51 дэх муж болж магадгүй хэмээн мэдэгдсэний дараа Оттава дэлхийн хоёр дахь том эдийн засаг  Хятадтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгааг ч ажиглагчид онцолж буй. Нөгөө талд Хятад улс ч  “Их-7”-гийн  улсуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа юм. 

Тиймээс түүхэн гэж хэлж болох энэ айлчлалаар хоёр улс түншлэлийн шинэ боломж нээж байгаа ч худалдаа, эдийн засгийн зарим маргаантай асуудлыг шийдэх шаардлагатай болж байна. Тодруулбал, 2024 онд тухайн үеийн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар Хятадын цахилгаан автомашинд татварын тариф тогтоосон. Оттава энэ арга хэмжээгээ өөрийнхөө авто машины салбарыг хамгаалахаар авсан гэж тайлбарласан ч үүний хариуд Хятад өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын рапсын тос, тэжээл зэрэг 2.6 гаруй тэрбум ам.долларын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнд тариф ногдуулснаар хоёр улсын харилцаа хурцадсан юм. 
Удаан үргэлжилсэн энэ зөрчлийг шийдэх, харилцан ногдуулсан тарифыг бууруулах хэлэлцээг ч энэ айлчлалаар хөндөх бололтой. 

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ, #Канадын Ерөнхий сайд Марк Карни,